Wednesday, December 7, 2016

Шинэ хотыг үүсгэн хөгжүүлэх

Монгол улсын нийслэл Улаанбаатар хот нь дэлхийн хамгийн хүйтэн цаг агаартай нийслэл гэж тооцогддог. Ялангуяа Улаанбаатар хотод манай улсын хүн амын төвлөрөл явагдаж байгаа нь үнэхээр базаахгүй мэдээ юм.

Бидэнд илүү сайн шийдэл хийх санаа байна. Монгол улс өргөн уудам нутаг дэвсгэртэй. Заавал бид одоогийнх шиг улсынхаа хойд зүгт (хүйтэн цэгт) төвлөрөх нь дэмий.

Дэлхий улс орнууд нийслэлээ улс орныхоо цаг агаарын хамгийн тааламжтай цэгт байршуулдаг. Одоогийн манай нийслэл дажгүй байршилтай нь үнэн. Гэхдээ энэнээс илүү сайхан байршил бидэнд байгаа.

Бид Монгол улсын нутаг дэвсгэрт байрлах усны нөөц сайтай, хамгийн дулаан цэгийг олж илрүүлэн тэндээ хот байгуулж нийслэлээ болгоод төвлөрөх хэрэгтэй. Орчин үеийн хотыг байгуулахад усны нөөц л чухал. Ус л байж байвал бусад зүйлсийг бол тээвэрлэж аваачихад ердөө асуудал байдаггүй юм шүү.

Миний олж мэдсэнээр бол Сүхбаатар аймагт Дарьганга гэдэг нэг сум байна. Энэ сум эргэн тойрондоо маш олон нууртай тэгээд бас температур нь Улаанбаатар хотоос 10-12 цэлсээр илүү дулаан байдаг юм байна. Бас дээр нь энэ цэг нь тал нутагт оршдог тул барьж байгуулж байгаа хот маань ирээдүйд томорч газараа тэлэхэд  тээглэх уул нуруугүй юм байна.

Энэнээс илүү ус сайтай, илүү дулаан нутаг мэддэг бидэнд мэдээлнэ үү! Бидний имейл хаяг:

Бид ирээдүйн 10, 20н жилийг харж энэ зүйлийг бичиж байгаа юм биш. Ирээдүйн 200, 300н жилийг харахад бид одооноос Монголынхоо дулаан цэгт төвлөрч эхлэх нь дээр санагдаж байна.

Шинэ хотын төвлөрөлийг нэмэгдүүлснээр Улаанбаатар хотын төвлөрөл удаашрана. Үр дүнд нь бид 50-н жилийн дараа гэхэд өөр нэг шинэ Улаабаатарын дайны том хоттой болж чадна.

Энэний төлөө хийж эхлэх ажилууд:

Тэгэхээр Монгол улсын засгийн газар 2040 онд нийлэл шинэ хотруу шилжинэ гэдгийг